send link to app

НВЦ Админ app for iPhone and iPad


4.2 ( 3392 ratings )
Business Food & Drink
Developer: Mind Symbol LLX
Free
Current version: 1.2, last update: 1 year ago
First release : 30 Jun 2020
App size: 30.94 Mb

2003 оноос "НВЦ" групп нь өөрсдийн өндөгний үйлдвэрлэлийг эхлүүлсэн. 2011 оноос орчин үеийн дэвшилтэт техник, технологи бүхий 1 сая толгой өндөглөгчтэй эко шувууны аж ахуйн төслийг эхлүүлж өнөөдрийн байдлаар 440 000 толгой өндөглөгч, 110 000 дэгдээхэй буюу нийт 550 000 шувууны аж ахуйг бүрэн ашиглалтанд оруулан ажиллаж байна. Мөн нэг дор 300 000 ширхэг өндөг дарах хүчин чадалтай инкубарторын цех, цагт 4000 шувуу нядлах бүрэн автомат нядалгааны цех, цагт 10 тонн тэжээл үйлдвэрлэх тэжээлийн үйлдвэр, 1 сая өндөглөгчийн аж ахуйн дэд бүтцийн ажлуудыг 100% барьж байгуулаад байна.

Өндөгний үйлдвэрлэлээс гадна НВЦ нь өндөгний болон тахиан махны томоохон импортлогчдын нэг бөгөөд ОХУ-н өндөгний тэргүүлэх аж ахуйнуудын нэг Белореченское компанитай 20 жилийн турш хамтран ажиллаж байна. Мөн АНУ, Бразил, БНХАУ-ын компаниудаас тахианы мах импортолж зах зээлд нийлүүлдэг.

2018 оны байдлаар НВЦ групп байнгын орон тооны 300 гаруй ажилтантай, жилдээ 7 тэрбум төгрөгийн татварыг улсад төлсөн байна.